СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Трамп эдгэхгүй бол хоёр дахь халз мэтгэлцээнийг хийхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн ч ердөө гурав хоноод гарсан билээ. Олон хүн түүнийг эргэн тойрныхоо хүмүүсийг эрсдэлд оруулж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Трампад сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил илүү чухал байгааг илэрхийлсэн. Тэгвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байден хэрэв Трамп эдгэхгүй бол хоёр дахь удаагийн халз мэтгэлцээнийг явуулах шаардлагагүй хэмээн Мэрилэнд мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.

Жо Байден “Хэрэв Трамп ковид-той хэвээр байвал бид халз мэтгэлцээнийг явуулах шаардлагагүй. Бид халдвараас урьдчилан сэргийлэх маш хатуу зааварчилгааг баримтлах ёстой. Коронавирусээр хэтэрхий олон хүн халдварласан бөгөөд энэ бол тун ээдрээтэй асуудал. Хэрэв тэр мэтгэлцээнд оролцох бол эмч нарын зааврын дагуу бүх удирдамжийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Энэ лхагва гарагт дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон сенатч, АН-аас дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж буй Камала Харрис нар халз мэтгэлцэнэ. Харин Байден, Трамп нарын хоёр дахь удаагийн халз мэтгэлцээн энэ сарын 15-ны өдөр Майамид болохоор товлогдсон юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.