Гурван өвчтөнөө хороосон сувилагч бүх насаараа хоригдох ял сонсжээ

Өндөр настай өвчтөнүүдээ асрахаас залхан, мөн эд хөрөнгийг нь хулгайлахыг хүссэний улмаас гурван өвчтөндөө инсулины үхлийн аюултай тунг тарин, амь насыг нь хөнөөсөн эрэгтэй сувилагчид ХБНГУ-ын Мюнхений бүсийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.

бөгөөд тэрээр 2018 онд баривчлагдаж байсан юм. Прокурорууд анх түүнийг зургаан өвчтөнөө хөнөөсөн гэж үзэж байсан ч дараагаар нь бүх үхлийг түүнтэй холбож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгч нар түүнийг мөн аллага хийхийг завдсан ба хүний амь насыг хохироон, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан дээрмийн хэрэгт буруутгасан аж. 

Энэхүү хэрэг өнгөрсөн жил мөн бүх насаараа хоригдох ял сонссон герман сувилагч Нильс Хогелийн хэргийг санагдуулах аж. Хогел өвчтөнүүдээ сэхээн амьдруулах дуртай байсан тул тэдэнд зүрхний эм болон бусад эм тариаг хэтрүүлэн өгдөг байсан бөгөөд үүний үр дүнд нийт 85 хүний амь насыг хөнөөсөн байна.

Эх сурвалж: Associated Press 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.