СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Amazon" компани коронавирусийн Хэллоуины багийг худалдаанаас хасжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Amazon" онлайн худалдааны сайт дээр худалдаалагдаж байсан "Ковид-19" вирусийн хэлбэртэй Хэллоуины баг олон хүний шүүмжлэл дагуулсны дараа тус компани уг бүтээгдэхүүний худалдааг хориглохоор шийдвэрлэсэн байна.

Тод улаан өнгийн, инээмсэглэсэн царайтай энэхүү баг аж.

Олон хүн уг Хэллоуины багийн үйлдвэрлэгчдийг үхлийн аюулт цар тахлыг хошигнол мэт болголоо хэмээн шүүмжилж байгаа юм. Одоог хүртэл дэлхий даяар нэг сая гаруй хүн коронавирусийн халдварын улмаас амиа алдаад байгаа билээ.

Их Британийн Өвчтөнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Рэйчел Пауэр гэсэн юм.

Тэгвэл "Amazon"-ы хэвлэлийн төлөөлөгч энэ талаар албан ёсны мэдэгдэл хийн, "Бүх борлуулагчид манай борлуулалтын удирдамжийг дагаж мөрдөх ёстой бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд бид тэдний хуудсыг устгах арга хэмжээ ч авч болдог. Бид энэ бүтээгдэхүүнийг худалдаанаас хасаж байна" гэжээ.

Эх сурвалж: Metro

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.