Өнгөрсөн долоо хоногийн онцлох 10 зураг

Олувил, Шри-Ланка

Заанууд ширэнгэн ойн дунд орших хогийн цэгээс хоол хайж байна. Энэ бүс нутагт үхсэн зааны гэдэснээс шингээгүй полиэтилен болон бусад хуванцар хаягдал илэрсэн байдаг.

6000

Клийвленд, Охайо муж, АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар Кейс Уэстэрн их Сургуульд болсон Ерөнхийлөгчийн анхны мэтгэлцээний үеэр. Үүний дараахан Трамп коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсоноор АНУ-ын удирдлага тодорхойгүй байдалд орж, халдвар Засгийн газарт хэр гүнзгий тархсан бэ гэсэн асуулт гарч ирсэн юм.

5760

Роков, Чех

Роков тосгонд зөрөг цэцгийн ургац ангилж байсан ажилчид амарч байна. Чех улсын дэлхийд алдартай шар айргийн үйлдвэр олон зууны туршид тус улсын соёлын томоохон үзмэрүүдийн нэг байсаар ирсэн. гэдэг. Гэвч коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох хязгаарлалтын улмаас тус улсын шар айргийн ашиг эрс буурсан байна.

5399

Мехико хот, Мексик

Олон улсын аюулгүй үр хөндөлтийн өдөр Мехико хотод болсон жагсаалын үеэр үр хөндөлтийг хуульчлахыг дэмжигчид цагдаа нартай мөргөлдсөн нь.

3833

Уагадугу, Буркина Фасо

Амны хаалт зүүсэн сурагчид хичээлийн шинэ жилийн эхний өдөр бага сургуулийнхаа нээлтийг хүлээн, жагсаж байна.

4000

Парис, Франц

"Jardin des Buttes Chaumont" цэцэрлэгт хүрээлэнд болж буй "Koche" брэндийн 2021 оны хавар, зуны шоуны үеэр загвар өмсөгчид шүхэр барин, ээлжээ хүлээж байна. Хэдий Францын Засгийн газраас "Covid-19"-тэй холбоотой чанга хатуу хязгаарлалтуудыг тавиад байгаа ч юм.

5360

Имола, Итали

Имола хотод зохин байгуулагдсан Олон улсын дугуйн холбооны авто замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэйчүүдийн элит замын уралдааны үеэрх дугуйчид.

3500

Бней Брак, Израиль

Бней Брак хотын нэгэн Харедим еврей хүн тахиа барин, Капаротын зан үйл хийж байна.

6720

Лаврио, Грек

Лесбос, Чиос, Самос, Кос, Лерос арлуудаас дүрвэгсэд Лаврио боомт дээр буусныхаа дараа Грекийн эх газарт хүрэх автобусанд суухаар хүлээж байна. Тэдний дунд нэгэн эмэгтэй унтаж буй хүүхдээ тэврэн хүлээх нь харагдана.

5568

Хадрут, Азербайжан

Армени гаралтай сайн дурын элсэгчид Нагорно-Карабах бүс нутгийн фронт руу явахаасаа өмнө дүрэмт хувцас, зэвсгээ авахаар цугларчээ. Армени, Азербайжаны цэргийн хүчнүүдийн газар нутгийн маргааны хурцадмал байдал үргэлжилж, олон арван хүн амь үрэгдэж, түүнээс олон хүн шархадсан байна.

6000 (1)

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.