LIVE: Н.Энхжаргал: Залуу багш нартаа хамгийн чухал захидаг зүйл бол ялгаварлан гадуурхалтгүй хамт олон бий болгох

Олон улсын багш нарын баярын 25 дахь, Монголын багш нарын 55 дахь ойн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотой манай сурвалжлах баг баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийн багш Н.Энхжаргалын ажлын арга туршлагаас хуваалцлаа.

Н.Энхжаргал багш 37 жил  монгол хэлбичиг, уран зохиолын хичээлийг хүүхэд багачуудад сургах ажил хийж байна.

Сурагчдын хоёрдахь гэр болсон сургууль дээр бие дааж сургахыг голчлон үздэгээ Н.Энхжаргал багш хэлж байна. Сурагчдийнхаа найз нь зөвлөх нь, сэтгэл зүйч нь болж ажилладаг байна.

. Багш зургаан цаг хичээл заах хуваарьтай боловч статистик судалгаагаар нэг багш хоногт 11 цаг ажиллаж байгаа. 2019 оны судалгаанд 30,4 мянган багш ЕБС-иудад ажиллаж байгаа. Дундаж цалин 800,000 орчин төгрөг байгаа юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.