Д.Трамп эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь сайжирчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трамп болон бусад ойрын туслахуудын хамт коронавирусийн халдвар авсан талаар энэ долоо хоногийн баасан гарагт мэдээлсэн билээ. Трамп тэргүүн хатагтайн хамт Цагаан ордон дахь гэртээ тусгаарлагдаж байсан бол биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгджээ.

Трамп Твиттер хуудсандаа бичлэг байршуулан Уолтер Рийд цэргийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. . Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил үргэлжилж байгаа тул Америкийг дахин агуу гүрэн болгохын тулд би удахгүй эргэн очно хэмээжээ.

Ерөнхийлөгчийн хувийн эмч Шон Конлигийн хэлснээр Трамп өндөр халуураагүй ба нэмэлт хүчилтөрөгчийн баг зүүх шаардлагагүй байгаа ажээ.  Эмнэлэгт хоёр хоносон бөгөөд ирэх өдрүүдэд ч мөн эмнэлэгт байж магадгүй гэдгийг хэлсэн байна. Цагаан ордон Ерөнхийлөгчийг эмнэлгийн өрөөнөөс ажлаа хийж байгаа зургуудыг нийтэлжээ.

e783fc73 fd1d 470f b351 1afeae0c938d

 Эх сурвалж: CNN, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.