СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-20

LIVE: Нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар тойргийнхоо иргэдтэй өглөөний алхалт хийлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар Баянгол дүүргийн хоёрдугаар тойрог буюу зургадугаар хорооны иргэд сонгогчидтой уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байна. 

Г.Гангамөрөн: Баянгол дүүргийн зургадугаар хороо бол дүүргийнхээ хамгийн том хороо юм. Бид иргэдтэйгээ хамт эрүүл мэндээ дэмжин өглөөний алхалт хийж байна. Хорооллын дундах автозам, хуучны байруудын дулаалга, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх гээд бусад хороодын өмнө тулгамддаг бүхий л асуудал энд тулгарч байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсвөөр боломжийнхоо хэрээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэж ирсэн.

Ж:Батбаясгалан: Баянгол дүүрэг бол онцлог дүүрэг юм. 1980-аад оны үед анхны орчин үеийн барилгажсан хороолол болж байсан. Тиймээс тэдгээр байруудын гадна дулаалгын асуудал хүнд байдаг. Нийслэлийн хэмжээнд мянга гаруй хуучны барилга байдгийн ихэнх нь Баянгол дүүрэгт байдаг. Нөгөө талаар хороолол өргөжиж хүн амын нягтшил ихэсч, шинэ барилгууд олноороо баригдсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангасан талбай багассан. Иргэдийн аюулгүй орчин нэн тэргүүний асуудал болж байна. Тухайлбал түр гараашууд их байгаагаас хүүхдийн тоглоомын талбай, настнуудын нарлах газар бараг байхгүй. “Нэг стандар-Нэг хот” гэсэн төслийг хэрэгжүүлэх их чухал болоод байна. Засаглалын хоорондын уялдаагүй байдлаас болж иргэд хохирч байгаа юм. Түр гараашуудыг цөөлснөөр иргэдийн аюулгүй байдлыг хангах боломжтой бөгөөд үлдсэн талбайгаа хамгаалах хэрэгтэй болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.