Л.Цэдэвсүрэн: Их дээд сургуульд дунд сургуульд үзсэн түүх, уран зохиол монгол хэлний хичээл орохгүй

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа -2050” урт хугацааны хөжлийн бодлого, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2030”–д тус тус боловсрол шинжлэх ухааны салбарын баримтлах бодлогыг тодорхой тусгасан билээ.
Эдгээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн танилцууллаа.
Тэрбээр хүүхэд бүрийг сургалт хүмүүжилд хамруулах тэр дундаа . Олон улсын стандартад нийцсэн хүлээн зөвшөөрөгдөх боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Тухайлбал,

  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах,
  • Монгол хэл математикийн хичээлээр шалгалт авах,
  • Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтад төгсөгчийг олноор хамруулах,
  • Их дээд сургуульд дунд сургуульд үзсэн түүх,
  • Уран зохиол монгол хэлний хичээл зэргийг дахин оруулахгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.