LIVE: "Хогон мангас" хүүхдийн жүжгээр яагаад хогоо ангилж хаях хэрэгтэйг ойлгуулна

М.Бүжинлхам зохиолчийн “Хогон мангас” хүүхдийн үлгэрийн номноос сэдэвлэсэн энэхүү хүүхдийн жүжиг маань Монголдоо анх удаа хүүхдүүдэд зориулсан хогны талаарх сэдвийн дор хогыг ангилах, байгал эх дэлхийдээ ээлтэй амьдрах талаар мэдлэг олгох зорилготой бүрэн хэмжээний жүжиг юм.

“Хогон мангас” хүүхдийн жүжиг Creative Bamboo театрын долоо дахь уран бүтээл ажээ. Хогон мангас жүжгийн хувьд зөвхөн хогийн саванд хог хаях нь хангалттай биш багаасаа хогоо ангилж, ялгаж сурснаар тэр хог цаашаа бүтээгдэхүүн болж гардаг гэдэг ойлголтыг өгөх зорилготой.

Зүгээр ч нэг хэлээд өнгөрөх биш амьд театраар, бүтээлчээр орчин үеийн байдлаар хийж байгаа нь онцлог. .
Хогийг холиод хаях юм бол өөрөө мангас болдог юм. Харин бид нар ялгаад ангилах юм бол баялаг болох боломжтой юм гэсэн цаад утга санааг агуулсан байна.

120454134 774927419955169 2397711468145576518 n
“Хогон мангас” жүжгийг Creative Bamboo театрын хамт олон зөөврийн байдлаар хаана ч очиж тоглох боломжтой гэнэ.

М.Бүжинлхам “Хүүхэд багадаа сураад мэдээд ойлгоод дадсан зүйл том болсон хойно хэзээ ч арилдаггүй. Тийм ч учраас багаасаа хогоо ангилаад сурчихсан хүүхэд ирээдүйд ч мөн энэ дадал нь хэвээрээ байна” гэсэн юм. "Хогон мангас" жүжиг амралтын өдөр бүр Бамбүү театр дээр тоглогдоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.