ВИДЕО: Эмээгээ бухын дайралтаас аварсан баатарлаг хүү
Энэтхэгийн нэгэн хөвгүүн эмээгээ бухын дайралтаас аварч буй бичлэг тус улсын цахим ертөнцөд тренд болоод байна. Тус бичлэгт Махендрагарх хотын гудамжаар алхаж явсан настай эмэгтэй рүү нэгэн бух довтолж буйг харуулах бөгөөд түүний ач хүү нь цаг алдалгүй гүйн ирж, эмээгээ аюулаас аварчээ.
Улангассан бух хүүг хэд хэдэн удаа мөргөн, тийрсэн хэдий ч хүү буцаад хөл дээрээ босон эмээгээ холдуулахыг хичээсэн бөгөөд эцэст нь санаа зовсон хөршүүд бухыг саваагаар цохин, эмээ, хүү хоёрт тусалсан байна. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр энэхүү бух нийт гурван хүнийг гэмтээсэн гэнэ.
Энэтхэгийн хүн амын 80 хувь нь дагаж мөрддөг Хинду шашинд үхрийг хамгаалалт, хүндлэл хүртэх эрхтэй бурханлаг, байгалийн амьтан гэж үздэг. 2012 онд хийсэн судалгаагаар тус улсын хөдөө орон нутагт 5 сая орчим үхэр хэрэн тэнүүчилж байдаг гэсэн тоо баримт гарч байсан.
Түүнчлэн тус орон даяар хэтэрхий их хэмжээний үхэр хараа хяналтгүй оршдог тул замын хөдөлгөөн, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудалд ихээхэн хүндрэл учруулдаг аж. Мөн хараа хяналтгүйн улмаас олон тооны үхэр өлсгөлөнд нэрвэгддэг ба үүний улмаас амьтдын эрх болон нийгмийн асуудал ч багагүй үүсдэг байна.
Эх сурвалж: Newsweek
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.