СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Оросын төмөр замууд" шинэ унтлагын галт тэргээ танилцуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын төрийн өмчит "РЖД" буюу "Оросын төмөр замууд" компани илүү урт ор, тасалгаа хоорондох тусгаарлагч, мөн шүүгээ бүхий шинэ унтлагын галт тэрэгнийхээ загварыг танилцуулжээ.

Вагоныг Москва дахь Павелецкийн төмөр замын буудлын талбайд суурилуулаад байгаа аж. Энэхүү шинэлэг загвартай галт тэргийг "Оросын төмөр замууд" компанийн холын зайн тээврийн үйлчилгээ эрхэлдэг охин компани "ФПК"-ийн захиалгаар "Трансмашхолдинг" компани үйлдвэрлэсэн гэнэ.

Уг төслийн загвар зургийг анх 2019 оны арваннэгдүгээр сард танилцуулж байсан бол одоо вагоныг бодит амьдрал дээр харах боломжтой болсон байна. Вагоны дотор тал ердийн галт тэрэгнийхтэй адил аж. Дөрвөн хүний суудалтай тасалгаа болон хоёр хүний хажуу талын суудалтай.

Гэхдээ Мөн тасалгаа хооронд тусгаарлагч хаалт хийсэн ба иргэд үүнийг хүссэнээрээ хөдөлгөж, холдуулж болох аж.

Түүнчлэн Галт тэрэгний дотор шийдэл цайвар шаргал өнгөөр ​​хийгдсэн байна.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.