Ерөнхийлөгч Д.Трамп тэргүүн хатагтайн хамт коронавирус тусчээ

.

Энэ долоо хоногт Клийвлэндэд болсон халз мэтгэлцээний дараа нисдэг тэргээр хамт зорчсон Трампын ойрын туслах Хөүп Хиксээс коронавирус илэрсэн тухай бид мэдээлсэн билээ. Үүний дараа Трамп төдийгүй халз мэтгэлцээнд оролцсон АН-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жо Байден коронавирусийн халдвар авсан байх өндөр магадлалтай болоод байна.

Түүнчлэн Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Цагаан ордон дахь гэртээ тусгаарлагдаж эмчлэгдэх ба одоогоор биеийн байдал нь сайн байгаа гэжээ. 

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.