СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Навальный өөрийг нь Путин хордуулсан гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өнгөрсөн сард хордон, одоогоор Германы эмнэлэгт эмчлүүлэн, бие нь сайжирч байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный пүрэв гарагт нийтлэгдсэн мэдэгдэлдээ түүнийг Зөвлөлтийн үеийн Новичок хороор хордуулсан дайралтын цаана зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх боломжтой хэмээн мэдэгджээ.

Тэрбээр халдлагаас хойших анхны ярилцлагаа Германы "Der Spiegel" агентлагт өгсөн бөгөөд энэ үеэрээ

Навальный түүнийг Новичок төв мэдрэлийн системийн хороор хордуулсан нь зөвхөн ОХУ-ын цэргийн, дотоодын эсвэл гадаадын тагнуулын байгууллагуудын даргын тушаалаар зохион байгуулах боломжтой ажиллагаа бөгөөд эдгээр албан тушаалтнууд харин хэмээн тайлбарласан юм.

Тэгвэл байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд "Дээр дурдсан хэвлэлд нийтлэгдсэн зарим мэдэгдлийг бид доромжлол гэж үзэж байна" хэмээн мэдэгдэв.

Үүний хариуд Навальный Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд, өөрийг нь ТТГ-тай хамтран ажиллаж байгаа гэх нотлох баримтуудаа олон нийтэд ил болгохыг шаарджээ.

"Der Spiegel" сэтгүүлийн зүгээс Навальныйг гэдгийг онцолсон юм.

Харин Навальный өмнө нь мэдэгдэж байсан шигээ боломжтой болсон үедээ Орос руу буцахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Тэрээр "Буцахгүй байх нь Путин ялж, зорилгодоо хүрсэн гэсэн үг. Одоо миний ажил бол айгаагүй залуу хэвээр үлдэх. Орост эргэж ирэхгүй байх бэлгийг би Путинд өгөхгүй" гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.