Ерөнхийлөгч Сэлэнгийн иргэдтэй уулзах үеэр С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарыг нэхэж "сандаргажээ"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо ажиллаж иргэд сонгогчидтой уулзсан байна

Түүний уулзалт чанга хатуу хяналт дор болсон бөгөөд уулзалтад зөвхөн төрийн албан хаагчид болон төрийн тэргүүний зарлигаар шагнагдсан хүмүүс, мөн одонтой ээжүүд оролцсон байна. Энгийн иргэд уулзалтад оролцохыг хүссэн ч ганц нэг хүн оруулаад бусдыг нь танхим дүүрсэн гэх шалтгаанаар оруулаагүй аж.

. Мөн орон нутгийн телевизийн уран бүтээлчдийг бичлэг хийхийг хориглож, гадны хүмүүсийг уулзалтад оруулахгүйгээр хянажээ.

Гэвч . /Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдож байсан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, мөн өнгөрөгч УИХ-ын сонгуулиар дахин сонгогдсон Ж.Эрдэнэбат нар бүгд хэлмэгдүүлэлтэд өртөж, ял аваад буй юм. Сурв/

Сүхбаатар хотын төвд болсон уулзалтад тус аймгийн иргэн н.Даяндорж тэргүүтэй иргэд дараах байр суурийг илэрхийлжээ. Тэд "Цалинг нь нэмэхээр авлига нь нэмэгдээд байдаг энэ хэдэн шүүгч нар шаардлага хангаж байна уу? Түүний нэг илрэл нь Сэлэнгэ түмний өсгөн хүмүүжүүлж, улс төрд бэлдсэн Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг залууг шоронд аваачиж хориод удаж байна. Энэ бол Сэлэнгэ түмний зуун мянган хүний сонголт 461 дүгээр ангид давхар хоригдлоо гэсэн үг. Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч та ардчилал шударга ёсны төлөө тэмцэж өдий хүрсэн хүн.

Сонгосон бид буруутай юм шиг эвгүй сэтгэгдэл төрөөд, бид шоронд байгаа юм шиг, бидний сэтгэл санаа хоригдсон юм шиг байдал харагдаад байна. Бидний төлөөллийг ямар шатаар явж, яаж хэлмэгдүүлсэн юм бэ, авлигалчид, улс төрчдийн гар хөл яаж нөлөөлж шоронд хийсэн юм бэ? Бид иргэний хувьд ингэж л бодож байгаа. Энэ сайхан залуу хэлмэгдчихлээ гэж бодож байна" гэхчилэн байр сууриа илэрхийлжээ. 

Ерөнхийлөгч эдгээр асуултад тодорхой зүйл хариулаагүй ажээ. Өөрөөр хэлбэл иргэдийн асуултыг нэгтгэж байгаад хариулт өгсөн ч бөөнөөр нь барьж хорьсон улс төрчдийн тухайд "тэгэс ингэс хийгээд өнгөрөөсөн" хэмээн нутгийн иргэд ярьжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.