Японы шилдэг ахлах тогооч амиа егүүтгэжээ

Парист зоогийн газруудаа нээж, шилдэг шагналуудыг хүртсэн Японы алдартай ахлах тогооч Таку Сэкинэтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдаад байсан юм. Гэвч уг мэдээлэл нь хуурамч гүтгэлэг байсан бөгөөд үүнээс болж сэтгэл санааны гүн дарамтад ороод байсан ахлах тогооч энэ долоо хоногийн даваа гарагт амиа егүүтгэсэн хэмээн гэр бүлийнх нь эх сурвалж мэдээлжээ.

Таку Сэкинэгийн Дерсу зоогийн газар 2016 онд Францын хамгийн шилдэг зоогийн газраар шалгарч байсан юм. Өнгөрөгч 2019 онд ази хоолны Шевал Дор зоогийн газраа нээсэн нь мөн л шагнал хүртжээ.

Гэвч өнгөрсөн зун Инстаграм хуудсанд нэгэн эмэгтэй нэр нь үл мэдэгдэх ахлах тогооч түүнд бэлгийн дарамт үзүлж, хүчирхийлсэн тухай цахим орчинд зарласан байна. Харин .

Энэ бүгдийн дараа Сэкинэ худал гүтгэлэг тул нэр төрөө цэвэрлэнэ хэмээн мэдэгдэж, сэтгэл санааны гүн дарамтад орсныг эмч нар хэлж байжээ.

Тэрээр Францын алдартай ахлах тогооч Ален Дюкасстай хамт Токио болон Парист суралцжээ. 39 настай Сэкинэгийн эсрэг албан ёсны гомдол мэдүүлэг цагдаа шүүхийн байгууллагад ирээгүй бөгөөд цагдаа нар түүнийг албан ёсоор мөрдөж шалгаагүй байсан юм.

ill 4624254 b168 2015050245

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.