Нийгмийн халамжийн мөнгөтэй холбоотой 12 үйлчилгээ байдгаас дөрвөн үйлчилгээг үзүүлэх боломжтой ehalamj.mn цахим хуудсыг өнгөрсөн сараас ажиллуулж эхэлсэн. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд иргэдийг цахим системд бүртгүүлэх, данс тохируулах ажлыг төлбөртэйгөөр хийх тухай гэмт хэргийн шинжтэй зар мэдээллүүд ихээр тавигдаж байна.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд хорооны халамжийн ажилтанд хандахыг зөвлөж байгаа боловч бодит байдал дээрээ халамжийн ажилчид нь ажлын утсаа салгаад огт авдаггүй хувийн утсаар ярьсан байдалтай байдаг. Иргэдэд хүссэн үйлчилгээг нь үзүүлдэггүй хүнд сурталтай гэх гомдлууд ар араасаа хөвөрсөөр байна.
БЗД-ийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь 2016 оноос хойш дээд албан байгууллагууддаа орон тоо нэмж өгөхийг удаа дараа санал хүсэлт тавин хандаж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдээгүй байна. Үүнээс үүдэн ачаалал нэмэгдэж, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.