Армены байлдааны онгоцыг Туркийн тал сөнөөсөн гэв

Армен болон Азербайжан улсуудийн газар нутгийн маргаан хурцдаад байгаа билээ. Нагорно-Карабах дахь мөргөлдөөний үеэр Армены байлдааны онгоцуудын нэгийг Туркийн талаас сөнөөсөн тухай мэдээлсэн байна.

Армен улсын Батлан хамгаалах яамнаас Су-25 зөвлөлтийн үеийн байлдааны онгоцыг Туркийн F-16 хөлөг Армены агаарын орон зайд сөнөөсөн хэмээн мэдэгдэв. Уг дайралтын улмаас Су-25-ын нисгэгч газар дээрээ амиа алджээ.

Энэ талаар яамны хэвлэлийн төлөөлөгч Шушан Степаньян мягмар гарагийн өглөө . Үүний дараа Азербайжан болон Турк улсууд уг дайралт, сүйрлийг батлах ямар нэг бодит баримт нотолгоо дэлгэн харуулахыг шаардаж байна.

Хилийн зөрчил мөргөлдөөн хурцдаж эхлэхэд Турк улс Азербайжан улсыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ энэ удаад Армены онгоцыг сөнөөгөөгүй хэмээн мэдэгджээ. Турк улс Азербайжаны талд гэдгээ ил тод мэдэгдсэн бол ОХУ Арменд цэргийн баазаа байрлуулсан байдаг ч Азербайжантай мөн найрсаг харилцаатай учир талуудыг харилцан буулт хийж галаа зогсоохыг уриалж байгаа.

 114679200 7e04c87d f550 4c70 8b8e 0d3fe6e88249

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Нагорно-Карабахын уулархаг бүсэд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амиа алдсаны дотор энгийн номхон иргэд багтсан байна. Энэ газар нутгийг олон улсын зүгээс Азербайжаны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрсөн байдаг ч уугуул иргэд нь Армен гаралтай. .

Азербайжан улсын нисэх хүчинд F-16 сөнөөгч онгоц байхгүй гэдгээ батлан мэдэгдсэн ч Туркийн нисэх хүчинд байдаг ажээ. Азербайжан улсын талаас цэрэг армийн гарз хохирлын талаар мэдээлээгүй ч 12 энгийн иргэн амиа алдсан тухай дамжуулсан. Сөргөлдөгч талууд харилцан нэгнээ түрүүлж гал нээж нөхцөл байдлыг хурцатгасан хэмээн буруутгаж байгаа юм.

 114685811 a05f689f 30bb 4b7b ab86 eef7c748e39a

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.