Францын хамгийн их шивээстэй эрэгтэйг багшлах эрхгүй гэж үзжээ

Франц улсын хамгийн их шивээстэй эрэгтэйг бага сургуульд багшлуулахгүй байх гомдол санал иржээ. Учир нь хүүхдүүдийн эцэг эхчүүд түүний харагдах байдлыг хэт өвөрмөц байгаад дургүйцсэн байна.

35 настай Силвейн Хелейн гар, хөл, бие болоод нүүр, хэлэндээ битүү шивээс хийлгэснээс гадна нүднийхээ цагааныг мэс заслын аргаар хар өнгөөр будуулжээ. Тун өвөрмөц дүр төрхтэй тэрбээр зургаа болон түүнээс дээш насны бага сургуулийн хүүхдүүдэд хичээл заадаг байна.

. Тэрээр өнгөрсөн жил гурван настай хүүхдүүдийн явдаг цэцэрлэгт багшилж байсан боловч хүүхдүүдийн эцэг эхчүүд түүнийг харсны дараа хүүхдүүд нь шөнө хар дарж зүүдэлж байгаа тухай гомдол мэдүүлжээ.

 114676257 ecfd6061 e013 427b 9d03 de703faf8c9f

Удаа дараа гомдол ирсний дараа түүнийг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээл орохгүй байх шийдвэрийг боловсролын салбарын албан тушаалтнууд гаргасан байна.

Өөрийнх нь хэлснээр бусдаас өөр харагдаж байгаа байдал нь хүүхдүүдэд хүн бүр адил харагдах албагүй гэдгийг зааж сургахад маш их тусалдаг гэжээ. .

Францын хамгийн их шивээстэй эрэгтэй энэ бүх шивээсийг хийлгэхийн тулд нийт 460 орчим цагийг зарцуулсан байна. Франц улсад нүдний цагааныг харлуулах нь хууль бус гэж тооцдог тул нүдээ бүхэлд нь хар өнгөөр будахын тулд Швейцарь улсыг зорьж байжээ.

 114676259 9f34d2e4 b290 4ada 9488 fc470ec13911

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.