НОЦТОЙ: Хар тамхины наймаачдыг суллагдахад хүргэсэн шүүгчдийн нэрс, ХОМ-ийг танилцуулж байна

Нигер Улсын иргэн Адекола Олавасен  Азеез, Адекола Олувасеум, Монгол Улсын иргэн У.Ариунзул нар нь бүлэглэн, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар Олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хил нэвтрүүлж, худалдан борлуулах гэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дайчлан баривчилж байв.

asffsadf

Гэмт этгээдүүдийн хар тамхиа нууж оруулж ирсэн хятад үсэглэл бүхий эд зүйл

Дээрх хүмүүсийг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал бизнес центр”-ийн 101 тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд байхад нь дайчлан баривчилж, хэргийн газарт үзлэг хийхэд  “мөс” гэх нэршилтэй нийт 257.9 грамм хар тамхи, 3165 ам.доллар, 2,180,000 төгрөг бэлнээр гарч байжээ.

asf

Чингэлтэй дүүрэг 2019.01.28-ны өдөр болсон дайчлан баривчилгаа

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд гэмт буруутай хэмээн тооцож, У.Ариунзулд 3 жил, Нигэр Улсын иргэн Адекола Олавасен  Азеез, Адекола Олувасеум нарт тус бүр 6 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргаж байв.

anhan

Хар тамхины наймаачдад 3-6 жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр

Гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь, нотлох баримттайгаар, камерын бичлэгээр баримтжуулж баривчилсан хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мягмаржав, М.Алдар нар нь 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улмаар суллагдах боломжийг олгосон нь олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна.

shuugchm

Хар тамхины наймаачдад оноосон хорих ялыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр

Нийслэлийн давж заалдах шатны шүүгчдийн шийдвэрээр ялгүй болсон Нигэр Улсын иргэн Адекола Олавасен  Азеез, Адекола Олувасеум нар нь хэдхэн хоногийн өмнө биедээ 280 грамм сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 850,000,000.0 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хар тамхи тээвэрлэж яваад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрынханд дахин баригдсан гэх мэдээллийг уншсан иргэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий гурван шүүгчийг нэн даруй шалгах ёстой хэмээн шаардсаар байна.

irged

Иргэдийн бухимдлаа илэрхийлсэн сэтгэгдлээс

niigmiin

facebook-т олон зуун иргэн шүүгч, шүүхийн байгууллагыг шүүмжлэн бичсээр байна

Хар тамхины наймаачдыг суллагдахад хүргэсэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мягмаржав, М.Алдар нарын хөрөнгө орлогын мэдээллийг та бүхэнд хүргэе.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ТӨМӨРБААТАРЫН ӨСӨХБАЯР

usuhbayar

Т.Өсөхбаяр шүүгч индэр дээр үг хэлж байна

Тэрбээр 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа. 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд жижүүрээр ажилд ороод улмаар шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга болж дэвшсэн бөгөөд 2006 онд шүүгч болсон.

Сүүлийн 15 жилийн турш шүүгчийн ажил хийж байгаа. Т.Өсөхбаяр шүүгч 2019 онд 47.8 сая төгрөгийн цалин хангамж авсан бол түүний эхнэр нь 29.5 сая төгрөгийн ашиг орлого олжээ. Тэднийх 147 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 зуслантай. 21 саяын үнэлгээ бүхий Субару жийп, 104 сая төгрөгийн хадгаламжтай юм байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ДАРАМЫН МЯГМАРЖАВ

myagmarjav

Д.Мягмаржав нь 36 жил шүүгчээр ажиллаж байгаа. 2015 оны 6 дугаар сараас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах болсон.

Тэрбээр 2019 онд 58.9 сая төгрөгийн цалин хангамжийг улсаас авсан бол эхнэр нь 8.4 сая төгрөгийн цалин орлого олж байжээ. Тэрбээр 125 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай, 30 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. Дансандаа 2 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Д.Мягмаржав шүүгч монголын уул уурхайн нэгэн компанийн захирлыг дарамталж, их хэмжээний хувьцааг нь өөртөө шилжүүлэн авахаар нэхэж буй ярианы бичлэг байдаг гэх яриа бий.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч МӨНХБАЯРЫН АЛДАР

aldar 700

МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүн таслаж олны танил болсон шүүгч М.Алдар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 зарлигаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож байсан.

Улмаар 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж буй. Өнгөрсөн онд тэрбээр АТГ-т  гаргасан ХОМ-тээ “Улсаас 41.5 сая төгрөгийн цалин хангамж авсан. 340 саяар үнэлэгдэх 1 орон сууцтай, 30 саяын үнэтэй Хариер автомашинтай” хэмээн мэдүүлсэн байх аж. М.Алдар шүүгчид 11 сая төгрөгийн хадгаламж, 12 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газар бий.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.