Тайландын зочид буудлыг шүүмжилсэн жуулчин хоёр жил хоригдож магадгүй

Тайландын нэгэн зочид буудлыг цахим ертөнцөд шүүмжлэн, тус бизнесийг "Орчин үеийн боолчлол" хэмээн нэрлэсэн АНУ-ын иргэн хоёр жилийн хорих ял авч магадгүй болоод байна.

Одоогоор тус улсад ажиллаж буй Уэсли Барнс гэх эрэгтэй Ко Чанг арал дээрх "Sea View" амралтын газрын нэр хүндэд хохирол учруулсан хэргээр баривчлагджээ.  Тэрээр "Энд хэнийг ч байлгахыг хүсэхгүй байгаа юм шиг аашилдаг найрсаг бус ажилтнуудтай харьцах хэрэгтэй болсон" хэмээн бичсэн байна.

Харин "Sea View" амралтын газрын эзэн уг эрэгтэйг "TripAdvisor" платформ дээр зүй бус сэтгэгдэл бичсэн талаар гомдол гаргасан болохыг Ко Чангийн цагдаагийн хурандаа Танапон Таемсара мэдээлсэн юм. Тааламжгүй шүүмжүүдээс гадна Барнс уусан архиныхаа төлбөрийг төлөөгүйн улмаас зочид буудлын ажилтантай маргалдан, хүч хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ.

аж.

Тайланд улс нэр төрд халдахын эсрэг хуулиараа дэлхийд зартай бөгөөд олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд удаан хугацааны турш үүнийг шүүмжилсээр ирсэн билээ. 

Эх сурвалж: New York Post

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.