Г.Занданшатар: Нэгэнт эхэлсэн цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсны тэмцэл бүх шатанд, аймаг, суманд эрчээ авах хэрэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.09.26) Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрбээр Өлзийт суманд өрнөж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явцтай эхлээд танилцлаа. Цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын 1.3 км гаруй шугам хоолой татахаас гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна.. Иргэд энэхүү хөгжлийн төлөвлөлтөд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм байна. Гудамжаа цэгцэлж, тууш эгнээнд шилжүүлж, шугам хоолой татах газрыг чөлөөлж, блокоор хашаагаа барьж байгаагаас гадна газар шорооны болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд сайн дураараа тусалж байгаа гэнэ.

4d77426b f494 4b3b aaef b18b2b5033f6

Одоогоор 80 өрх нэгдсэн сүлжээнд орохоор хүсэлтээ илэрхийлжээ. Зарим нь аль хэдийнэ сүлжээнд холбогдож, угаалтуур, унитаз, шүршүүр зэргээ сууцандаа суурилуулжээ.

“Иргэд сэтгэл ханамжтай, өөрсдийн гараар сайхан амьдрах нөхцөлөө хангаж, өөрийн гэсэн үнэ цэнэтэй өмчтэй болохын зэрэгцээ нийтийн аж ахуйд арвич хямгатай хандах шинэ хэв заншилд суралцаж, хариуцлагатай, бүтээлч иргэд болж өөрчлөгдөж байгаа нь хамгийн гол ололт. Сумандаа хотынхноос дутуугүй сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаагийн жишээ нь энэ. .

62dee713 64ff 4801 bd18 b0294ad5fa6d

“Өмнө нь манай суманд хашаа байшин 3-10 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 30-40 саяар яригдах боллоо. Энэ бол бидний үр хүүхдүүддээ өвлүүлэх хөрөнгө юм. Тиймээс иргэд маань их баяртай байгаа. Г.Занданшатар даргынхаа эхлүүлсэн энэ сайхан ажлыг бид дэмжиж, урам зориг дүүрэн байгаа” гэж тус сумын иргэн Б.Хүрэлбаатар ярьж байна.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. Ерэн жилийн түүхтэй, ууган сургуулийн 1964 онд ашиглалтад орсон барилга хуучирч муудан, хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулах боломжгүй болоод байсан юм..

4717d3f4 5cf2 43ae 9550 943743a3556a

УИХ-ын дарга Г.Занданшатар мах боловсруулах “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт ямаа голдуу 300-400 бог нядалж байгаа тус үйлдвэр одоогоор 5000 орчим богийн мах бэлтгэн нийлүүлээд байгаа аж. .

e31629a2 c440 498d b01a cb5c9632f501

“Малаа борлуулах гэсэн малчдын хүсэлтийг бүрэн биелүүлж, аль болох их хэмжээний мах бэлтгэхийг хичээгээрэй. Төр, засгаас борлуулалт, экспортод тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэж УИХ-ын дарга амлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “. Аймаг, суманд энэ үйл хэрэг эрчлэх хэрэгтэй байна. Ингэж хүчээ нэгтгэж байж, улсаа өөд татах бидний зорилго биелнэ. Нөгөө талаар материаллаг хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтад анхаарах цаг болсон. Энд үндэсний бичиг соёл, номыг дээдлэх, эрдэм боловсрол, авьяас чадварыг эрхэмлэх олон асуудал багтана. Энэ үйл хэрэгт манай Баянхонгорынхон үлгэрлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Тэрбээр өөрийн санаачилсан “Монгол хүн бүр өдөрт дор хаяж 5 хуудас ном унших” уриалгаа дэмжихийг нутгийн түмнээсээ хүсээд, дунд сургуулийн 8-аас дээш ангийнхны дунд уншсан номынхоо талаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж, эсээ бичих уралдаан зарлаж байгаагаа дуулгалаа.

008a64fc 9598 44eb 8952 97b00546d90e

Аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа ч олон шинэ ажил сэдэж, хэрэгжүүлж эхэлж байгаа Д.Мөнхсайханыг тэрбээр сайшааж, “Д.Мөнхсайхан даргын “Гурван А-гаас салах уриалгыг аймаг, сумаараа, айл өрх, иргэн бүр дэмжих зайлшгүй шаардлагатай байна” гэв. Тэрхүү “Гурван А” гэдэг нь Д.Мөнхсайхан даргын аймагтаа дэвшүүлсэн Архинаас, Авлигаас, Ажилгүйдлээс салах уриалга юм байна.

69c0b605 b540 4a73 a58e f45118ef5e38

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.