ТТАХНЭ 11-р сараас эхлэн гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг хийж байна. Энэ удаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа танилцуулжээ. 

Энэ үеэр ТТАХНЭ-ийн захирал, Л.Баттөр:

"манай эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж, чиглэл, арга зүйн дэмжлэг авч байна. Бид ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date програмыг нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа” хэмээн онцолжээ.

Ингэснээр Гэмтлийн эмнэлгийн ачаалал буурч, тус эмнэлэгт өдөрт хэдэн зуугаар тоологдох мэс засал хийдгийг ТТАХНЭ үүрэлцэнэ гэсэн үг. 

Мөн тус эмнэлэг хавдарын болон мэс заслын тусламж үйлчилгээг ч нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Дараагийн хамтарсан уулзалтаар Цэргийн төв эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.