LIVE: С.Жаргалцэцэг: Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтад оролцоод 38 сая төгрөгийн өрөнд орчихлоо
Хувиараа бригад ажиллуулдаг байсан С.Жаргалцэцэг гэдэг эмэгтэй манай редакцид хандлаа. Тэрбээр БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй 49 сая ам.доллараар барьж байгуулсан Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтад оролцсон боловч одоогоор 38 сая төгрөгөөр хохирч, залилагч, луйварчнаараа дуудуулан, орон гэрээ хүртэл хураалган хохироод байгаа юм байна.
"Ханлиг тайшир илч" ХХК нь тус гүүрийн ажлын нэг гүйцэтгэгч болонгуутаа ажлаа бригадуудаар гүйцэтгүүлсэн нь С.Жаргалцэцэгийг эцэст нь хохирогч болгожээ.
Иргэн С.Жаргалцэцэг:
-Замын цагдаагийн энэхүү гүүрийн 170м урт, 6м гүн, 50см өргөн хананы ажлыг манай бригад хийж гүйцэтгэсэн. "Ханлиг тайшир илч" гэдэг компани санал тавьж, мөнгө төгрөг найдвартай гэсэн тул гэрээ байгуулалгүй ажлаа эхэлсэн. Паниаран саравч бариад, 20 ажилтантай ажилласан. Энэ хугацаанд гүйцэтгэлийн нэг ч төгрөг өгөөгүй. Тус компанийн монгол талын Түмэн гэж захирал надад хоолны мөнгө гэж 500 000 төгрөг авчирч өгсөн.
Гүйцэтгэлийн мөнгөө өгөхгүй байсан учир би менежер Отгонбаттай нь гэрээ байгуулсан /гэрээг харуулав.Сур/. Ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон учир хүн, хүнээс мөнгө зээлсэн. Ингээд эцэстээ зээл өгсөн хүмүүс, ажилласан ажилчдынхаа өмнө залилагч, луйварчин болж хувираад байна. Түмэн гэдэг хүн "Надад хамаагүй" гэж хэлж байна.
Өчигдөр ШШГЕГ-аас миний гэрийг хураагаад авчихлаа. Гэрийнхээ хамаг юмыг айлд овоолоод гарч ирсэн. Тэртэй тэргүй надад орон гэр байхгүй юм чинь асуудлыг нэг мөр шийдтэл би энэ гүүрэн дээр байна. Заримдаа энэ гүүрнээс амиа хорлож үхдэг юм бил үү гэж хүртэл бодож байна.
Нэг охиныг минь ажилтан байсан залуугийн ээж нь өчигдөр үсдэж зодсон. Бага охиныг минь фб-ээр "ээж чинь луйварчин, залилагч" гэж доромжлоод байгаа учир хаахаас өөр аргагүй боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.