Хэрэглэсэн бэлгэвчийг угааж цэвэрлээд зардаг байжээ

Вьетнамын цагдаагийн газар хэрэглэсэн бэлгэвчүүдийг цэвэрлэж, дахин савлаад зардаг байсан хууль бус ажиллагааг илрүүлжээ. Цагдаа нар хэргийн газар дээрээс 360 кг бүхий 345,000 ширхэг чанарын шаардлага хангаагүй бэлгэвчийг олсон байна.

Уг хууль бус үйл ажиллагааг Бин Дуонг мужийн өмнөд хэсэгт байдаг агуулах байранд явуулж байжээ. .

Гэмт этгээдүүд хэрэглэсэн бэлгэвчүүдийг угааж, усанд буцалгасны дараа модон хэвээр дахин шинэ мэт болгож савлаад зардаг байна. Дахин савласан чанарын шаардлага хангаагүй бэлгэвчүүдийг кг-ийг нь 0,17 ам.доллараар зарсаар иржээ.

 114591856 mediaitem114591855

Агуулахаас олсон бэлгэвчүүдээс гадна хэр хэмжээний дахин савласан бэлгэвч худалдаанд гаргасан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.