Амь насыг нь хөнөөн, шатаасан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүллээ

Архидан согтуурсан үедээ маргалдаж, хамтран амьдарч байсан хүнээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг 2020 оны 08-р сарын 07-08-нд шилжих шөнө БЗД-ийн 5-р хороонд гарчээ.

53 настай Н /эмэгтэй/-г хөнөөгөөд мөчилж, хээр аваачиж шатаасан болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлээд байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн ажилтан, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:

-Амь хохирогч эмэгтэй 54 настай "Н" нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч .

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач, хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.