СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-25

Шинээр хоёр чиглэлийг нээж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулсан байна.

Нийслэлийн Тээврийн газраас 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, хоёр чиглэлийг шинээр нээсэн байна.

Тухайлбал Ч:66, Ч:65 буюу Зайсан – 11-р хороолол, Офицеруудын ордон – Зайсан гэсэн хоёр шинэ чиглэл нээн, үйлчилгээнд явуулж байгаа аж.

Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан байна.

“Үүнээс гадна . Мөн өглөөний ачааллын үеэр дан ганц эцсийн зогсоолоос автобуснууд хөдөлдөггүй, дундын зогсоолоос нэмэлт автобуснуудыг явуулах зохицуулалт байна. Цаашдаа иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт болон хотоос хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй уйлдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулаад явна” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа ярилаа. 14 автобусны буудал шинээр байгуулан, 50 буудлыг стандартын дагуу тохижуулсан байна.

Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгджээ. .

“DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах хар утааг 97 хувиар бууруулж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний Дизель хөдөлгүүртэй 24  автобусанд (РМ) хөө тортогжилтыг шүүгч DPF төхөөрөмжийг хоёр жилийн хугацаанд тавьж турших нарийвчилсан судалгаа хийж байгаа билээ.  Бодит туршилтаар хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянадаг бөгөөд бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн гарсан хар утаа (PM)-ын шүүлтийн хэмжээг жигнэж  байгаа юм. Туршилтаар өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 гр хар утаа (PM)-ын ялгарч байгаа бөгөөд суурилуулснаас хойшхи  хэмжилтийн дүнгээр тооцоход дээрх 24 автобуснаас ялгарах 204.6 кг хөө тортогийг агаарт хаягдахаас сэргийлжээ.

Дээрх тооцооллоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүр (DPF)-ийг суурилуулсан тохиолдолд хар утаа (PM)-ын жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.