ТЭЦ-4-ийн зам засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж дуусч, замын хөдөлгөөнийг нээв. Уг авто зам нээгдсэнээр Нисэх, Яармагаас хотын төв рүү уг замаар зорчих боломжтой аж. 

119815417 608814636429030 2186242258563448229 o

Түүнчлэн Уг ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулав.  Тус хэсгийн замыг ирэх сарын 02-нд нээгдэхээр төлөвлөсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.