Автомашины "азын" гэх дугаарыг нийтэд шинээр олгохгүй

Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд энэ сарын 18-нд тушаал гарган иргэдийн сонирхдог, “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоохоор болов.
Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч байна.

119980995 3214335258683162 7912365180909741798 n

120063104 3214335282016493 5827233641207376753 n

119982149 3214335342016487 5745524262037677773 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.