СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-09-21

ВИДЕО: Есөн настай охин өмнөх зодуураас үүдсэн хавирганы хугаралтай, 12 хуруу гэдэс нь няцарсан байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд нас барсан байна гэсэн мэдээллийг есдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авчээ. Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ хэрэгт талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авсан байна.

Хойд эцгийнхээ гарт амиа алдсан 9 настай охины асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний төвийн төлөөлөлтэй уулзжээ.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:  Маш харамсалтай хэрэг гарлаа. Охины ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. . Дөнгөж сая найман настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан талаар мэдээллээ. Тус хэрэг өнөөдөр Баянгол дүүрэгт гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээллийг авлаа. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр хүүхдүүдийг ийм зүйлд өртүүлээд байх уу.

Одоогийн байдлаар бид нарын хийж чадах зүйл бол архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийн судалгааг хийж, хяналтандаа байлган, эргүүлийн үйл ажиллагаа тогтмол хиймээр байна. Дараа дараагийн асуудалд цаашид анхаарч ажиллах болно.

 ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан: Цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж, хүний гарт амь насаа алдсан охины хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй..

Энэ үеэр Шүүх шинжилгээний үндэсний төвийн шүүх эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Г.Дагиймаа мэдээлэл өглөө. Тэрбээр Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна. Энэ хэрэг энэ сарын 19-20-нд шилжих шөнө  гарсан. Улмаар 20-ны өглөө яаралтай задлан шинжилгээнд оруулсан.. Таамаглаж байгаагаар ямар нэгэн гадаргуутай зүйлээр хүчтэй цохисноос үүдэж, гэдэс цоорч улмаар түүнээсээ болж хордлогод орж нас барсан байх магадлалтай. Дэвссэн, өшиглөсөн гэх таамаглал байсан ч элэг, дэлүү гэмтэлгүй байсан” гэлээ.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн хувьд хөршүүд яагаад хүчирхийлэл, архидалт болж байхад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Хөршүүд хүчирхийлэл болж байхад мэдээлэл өгөөгүй гэдэг байдлаар хариуцлага тооцъё.

Бид энэ нийгэмд ганцаараа амьдраагүй тул бүгд хариуцлагатай байя. Цаашид хүүхдийн эрхийг хамгаалсан хуулиудын хэрэгжилтэд анхаарч ажиллахаа эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.