Цэцэрлэгийн цахим бүртгэлийн хариу өнөөдөр 16:00 цагаас хойш гарна

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болж, tsetserleg.ulaanbaatar.mn системд зөвхөн 2018 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэж, өнөөдөр 14:00 цагт бүртгэлийг хаалаа. 

Бүртгэл хаагдсанаас хойш 16:00 цагт элсэлтийн үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулна. .

Ингэхдээ хүүхдээ бүртгүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн гар утсанд очсон зургаан оронт кодоос санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд хариу нь эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарт өнөөдөр 16:00 цагаас хойш мессежээр хүрнэ.

119167179 3315905275143298 5824460639826853492 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.