Эх хүний дуу хоолой хүүхдүүдийнхээ амийг аврах хүчтэй

Эх хүний дуу хоолой, бодол сэтгэл бузрыг гэтэлгэж, аюулыг холдуулах шидтэй гэж монголчууд ярих дуртай. Тэгвэл Америкийн эрдэмтэд эх хүний дуу хоолой энгийн сэрэмжлүүлэг дохионоос ч илүү хүүхдийг сэрээж чаддагийг судалгаагаар нотолжээ.

Охайогийн хүүхдийн эмнэлгийн судлаачид .

Мөн галын дохиоллын үеэр гэртээ унтаж байсан хүүхдүүд ээжийнхээ дуу хоолойг сонсоод аюулаас гэтэлж шатаж буй байшингаас зугтаж чадсан тохиолдол гарчээ.

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү бат бөх, удаан унтдаг учраас жирийн сэрүүлгэнд тэр бүр сэрдэггүй гэнэ.

Судалгаанд хамрагдсан 170 хүүхдийн ердөө тэн хагас нь энгийн сэрүүлгийн чимээнд сэрж байжээ.

Харин .

Судлаачид уг үр дүн дээр үндэслэн галын аюулаас сэрэмжлүүлэх дохионд ээжийнх нь дуу хоолойг оролцуулах боломжтой гэж үзсэн байна. Ихэвчлэн 5-12 настай хүүхдүүд шөнө гарсан галын үеэр сэрээгүйгээс болж аюулд өртөх нь бий.

Түүнчлэн хүүхдүүд зөвхөн ээжийнхээ дуу хоолойг сонсоод сэрж байнуу, аль эсвэл өөр хүн дуугарсан ч адилхан сэрж байнуу гэдгийг тогтоохоор үргэлжлүүлэн судалж байна.

6,2

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.