Энэ долоо хоногт зам тээврийн ослоор таван хүн нас баржээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2-р баг “Залуус хороолол” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ шороон замд Hyundai Porter автомашины жолооч Л нь 2020.09.14-ний 12 цагийн орчимд явган зорчигч  28 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироожээ.

Дорнод аймаг Хөлөнбуйр сум 1-р баг “Өлзийт” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 18км/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь 2020.09.15-ны 22.40 цагийн орчимд жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч Л, зорчигч Б нарын 2 хүний амь хохирсон харамсалтай хэргийн зургийг та бүхэнд хүргэж, сэрэмжлүүлж байна. 

119422114 619011325426460 8581735022987920761 n

119474213 356664745488609 5936855180834611843 n

Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан баг “Оюу толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 110км/ асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч Г нь 2020.09.17-ны 20.30 цагийн орчим явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.

Дорнод аймаг Цагаан-Овоо сум 3-р баг “Галын гол” гэх газар /сумын төвөөс урагшаа 25км/ шороон замд Toyota Chaser  автомашины жолооч Э нь 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Dayun маркийн П жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч 66 настай, эрэгтэй  П-н амь хохирсон.

Дорнод аймаг Чойбалсан хот 7-р баг /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь 2020.09.18-ны 01.30 цагийн орчим явган зорчигч 24 настай, эмэгтэй Т-г мөргөж амь насыг тус тус хохироожээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.