TREND LIVE: Балетын багш Б.Сүнээ

"Улаан бал" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Балетын багш Б.Сүндэръяа /Сүнээ/ оролцсоныг өнөөдрийн "Трэнд лайв" буланд онцолж байна.

Тэрээр Монгол улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтан явахдаа жиргэсэн жиргээгээрээ анх олны хараанд өртөж байсан. Улмаар Засгийн газрын шийдвэрийг урьдчилж жиргэж, мэдээллийн эх сурвалж "сайтай" гэдгээ олонтаа нотолж байв. 

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй дотно авахуулсан зургаараа олны анхааралд дахин өртөж, олон олон асуултыг үлдээсэн нь өчигдрийн зөвхөн цахим орчны шууд үзэлт 20 мянгад хүрсэнээр харагдлаа. ТВ сурталчилгаа ч сонирхолтой байсан нь олныг хошууруулж, өнөөдрийн гол ярианы сэдэв болсон юм. 

Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй дотно харилцаатай байсан гэж ярьсан /"ний нуугүй л ярья" гэх мэт/ боловч, хэдэн минутын дараа үүнийгээ үгүйсгэв. Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн албанд ажиллаж байсан, "Засах цаг" нэвтрүүлгийг бэлддэг байсан гэж ярьсан ч үүнийг нь ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг жиргээнд эрс үгүйсгэв. ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-аас зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн багт орсон гэж гүйцэтгэх захирал З.Дүүрэн амжиж хэлэв. 

Ийнхүү Б.Сүндэръяа олны дунд өөртэй нь холбоотой асуултуудад үндсэндээ хариулт өгсөнгүй. Нэвтрүүлэгт ямар зорилготой орсон нь тодорхойгүй байсаар дуусгалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.