TREND LIVE: С.Гончигсумлаа гуай манай өвөөгийн хоньчин байсан

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдын "Танайд хоноё" нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан зүйл сүүлийн хоёр хоногт цахим орчинд олны анхаарлыг хамгийн их татсан бичлэгийн нэг боллоо. 

Тэрээр, 

-С.Гончигсумлаа гуай байна шдээ?
Хөтлөгч: Тийн! хөгжмийн зохиолч уу?
-Тэр чинь манай өвөөгийн хоньчин байлаашд, манайхан тийм л язгууртан гаралтай... хэмээн Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн тухай ярьсан нь шүүмжлэл дагууллаа. 

Харин энэ тухайгаа тэрээр "Манай өвөг Цэрэннадмид хөгжим бүтээдэг байсан учир түүнээс суралцангаа очиж тусалдаг байсныг нь хэлэх гэж байсан хэрэг. Үнэхээр тэгж ойлгогдохоор болжээ. Анхаарья. Уучлаарай" хэмээн жиргэжээ. 

С.Гончигсумлаа нь олон тооны дуурь, дуурийн цомнол бичсэнээс гадна "Сэрэлт", "Улаанбаатарт байгаа миний аав" киноны хөгжим, "Жаргаах зүрхэн" зэрэг дууны аялгууг зохиосон суут хөгжмийн зохиолч хүн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.