12 давхраас унасан хүүхэд амьд үлджээ

Уг хүүхэд амьд гарсан ч хүнд гэмтэл аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар "Невские новости" агентлаг мэдээлсэн байна.

Уналтын улмаас хүү тархи, дотоод эрхтэн, хэвлийн хөндийн гэмтэл авсан бөгөөд цээж нь хөхөрсөн гэсэн онош гарсан байна. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Тухайн өдөр тус жаахан хүү гэртээ эмээтэйгээ байсан аж. Энэ үеэр Хууль сахиулах байгууллагууд энэхүү хэргийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Рамблер

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.