Гэрийн даалгавраа хийгээгүй гэж шийтгүүлсэн сурагч нас баржээ

Тайландын нэгэн сургуулийн багш гэрийн даалгавраа хийгээгүй сурагчаа бие бялдрын дасгалаар шийтгэсний улмаас тус сурагч нас баржээ.

Тодруулбал, уг Эмч нар түүний үхлийн шалтгааныг зүрхний үйл ажиллагааны доголдол гэж тогтоосон бөгөөд энэ нь хэт их биеийн хөдөлгөөнөөс болсон гэж үзэж байгаа юм.

Хүүгийн авга ахын хэлснээр Тэрээр эмнэлгээс гараад удаагүй байсан авга дүү нь ийм өндөр ачаалалтай дасгалд бэлэн биш байсан гэдгийг онцолсон юм. Гэвч сурагчийн багш энэ талаар мэдсээр байж хүүг ийнхүү шийтгэсэн байжээ.

Тэгвэл холбогдох сургуулийн төлөөлөгчид талийгаачийн хамаатан саднуудтай холбоо барин, уучлалт гуйсан байна. Хүүгийн гэр бүл үнэхээр их уурлаж байгаа ч түүний хэргийг сурагчдыг хэтэрхий хатуу шийтгэдэг багш нарт сургамж болохыг хүсэж байгаа аж.

Эх сурвалж: Asia One, Рамблер

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.