ОХУ-ын УАЗ фургоны шинэ загвар
"Буханка" буюу "Талх" хэмээх хочтой Оросын УАЗ-452 фургоны болзошгүй шинэ загварын зургуудыг Ульяновскийн автомашины үйлдвэр олон нийтийн сүлжээндээ байрлуулжээ. Тус дизайны төслийн удирдагчаар Андрей Давыдов ажилласан байна.


Шинэ загвар нь өргөн хэмжээ, том толь, урд талын нарийн LED оптик, урд буферын металл хамгаалалт болон их биеийн түрэмгий дизайнаараа онцлог аж. Төслийн дүрсээс хуваалцсан Ульяновскийн автомашины үйлдвэр иргэдээс энэхүү шинэ загварын талаарх санал асуулгад саналаа өгөхийг хүссэн бөгөөд судалгаанд хамрагдагсдын бараг тэн хагас нь шинэ "Буханка"-г шинэлэг, загварлаг харагдаж байна гэж үзжээ.
Анх 1965 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн тус фургоны УАЗ-452 загвар нь 50 гаруй жилийн турш бүтцийн болон гадна талын томоохон өөрчлөлтгүйгээр үйлдвэрлэгдэж ирсэн. Одоо уг автомашины үнэ 757,000 рубль буюу 28 сая гаруй төгрөгөөс эхэлдэг.
Эх сурвалж: autonews.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.