“Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна

.

Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна.

Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж байна.

Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө 06:30 цагт тогтмол дасгал хөдөлгөөн хийж байна.

bgdgim 20200908104605

Баянгол дүүрэгт 12, 13, 14 дүгээр хорооны 40 дүгээр сургууль, Ачлал их дэлгүүрийн арын байрнуудын дунд байрлах чийрэгжүүлэлтийн талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хөдөлгөөн хийж байна.

bzdgim 20200908104606

Баянзүрх дүүрэгт 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр өглөө 07:00 цагт эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн тогтмол хийгдэж байгаа юм.

nadgim 20200908104607

Налайх дүүрэгт Соёл урлагийн ордоны урд талбайд өглөө бүр 09:00 цагт "Чий" хийн дасгалын холбооны тамирчид хийн дасгал, аэробик гимнастик хийж байна.

chdgim 20200908104606

Чингэлтэй дүүрэгт Б.Явуухулангийн талбай болон 1-6, 8, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрнуудын дундах талбайд өглөө бүр 07:00 цагт эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна.

hudgim2 20200908104607

Хан-Уул дүүрэгт 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд, Даваа, Лхагва, Баасан гарагт өглөө бүр 08:00 цагт идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол зохион байгуулж байна.

sbdgim 20200908104606

Сүхбаатар дүүрэгт 6 дугаар сургуулийн гаднах талбайд өглөө бүр 07:00 цагт дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа тул иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

shdgim 20200908104606

Сонгинохайрхан дүүрэгт 17 дугаар хороо “Өнөр цогцолбор” 83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 07:00 цагт зохион байгуулагдаж байна.

Иргэдэд спортын үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын үйл ажиллгааг сурталчлах зорилгоор эдгээр арга хэмжээнүүдийг нийслэлийн 9 дүүргийн спорт талбайдад зохион байгуулж байгаа юм. Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, дасгал хөдөлгөөн хамтдаа хийхийг уриалж байна. Дархлаагаа дэмжих, эрүүл, чийрэг бие бялдарыг хөгжүүлэх олон талын ач тустай дасгал хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад иргэд талархалтай байна.

НИЙСЛЭЛИЙН СПОРТЫН ХОРОО

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.