Япон: Хайшен хар салхины улмаас хоёр хүн нас баржээ

Японы баруун өмнөд хэсэгт орших Кюшү арал өчигдөр Хайшен далайн хар салхины хүчтэй цохилтод өртөн, хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй алга болон, 100 гаруй хүн гэмтэж, бэртээд байгаа юм. Мөн арлын ихэнх хэсгээр тог тасарч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ихээхэн саатал үүсэн, зарим үүрэн холбооны сүлжээнд доголдол гарсан байна.

Тодруулбал, Кагошима мужийн оршин суугч бол Сага мужид нэг эрэгтэй байшингийнхаа хоёр давхрын цонхыг бэхэлж байгаад унаж нас барсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

Харин Миязаки мужийн Шийба тосгонд цагдаа нар 60 орчим насны эмэгтэй, түүний 30 орчим насны хүү болон барилгын пүүсийн оффисоос сураггүй алга болсон хоёр вьетнам ажилчдыг эрэн хайж байна. Түүнчлэн Ойта мужийн аж.

Хайшен хар салхи тус улсаар дайран өнгөрөх үеэр бүс нутгийн 30 гаруй байршилд хамгийн хүчтэй салхины хэмжээ ажиглагдсан гэж цаг уурын агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.