СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгүүлчийн амийг бүрэлгэсэн 5 хүний цаазын ялыг цуцлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Саудын Арабын эрх мэдэлтнүүдийг хурцаар шүүмжлэн Вашингтон Пост зэрэг барууны нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэлээ өгдөг байсан сэтгүүлч Жамал Кашоггийн амь насанд хүрсэн явдал одоогоос хоёр жилийн өмнө Туркийн Истанбул хот дахь Саудын Консулын газарт гарсан билээ.

Энэ явдал Саудын Араб болон АНУ-уудын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрч хурцаар хөндөгдсөн юм. Саудын Арабын эрх баригчид уг хэрэгт холбогдолтой найман хүнийг баривчлан саатуулж, таван хүнд цаазын ял оноогоод байсан. Гэвч цаазын ял сонссон таван этгээдийн ялыг цуцалсан тухай The Guardian мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр . Тодруулбал цаазын ял авсан таван хүний ялыг хөнгөвчилж 20 жилийн хорих ял оноосон бол үлдсэн гурван этгээдэд 10 хүртэл жилийн ял оноожээ.

Сауд Пресс агентлаг дээрх мэдээллийг хүргэсэн ч тэдгээр ял авсан найман хүний нэрийг олон нийтэд ил тодоор зарлаагүй байна. Бусдын гарт амиа алдсан сэтгүүлч Кашоггийн хүүхдүүд энэ оны тавдугаар сард хийсэн мэдэгдэлдээ цаазын ял авсан таван хүнийг уучилж, амь насыг нь хэлтрүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Кашогги нь Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманыг хурцаар шүүмжилдэг байсан. 2018 оны аравдугаар сард Саудын консулын газарт алагдсан хэргийг хунтайж Мохаммед захиалсан мэтээр холбон тайлбарлах явдал ч байсан юм. Туркийн албаныхны хэлснээр Консулын байран дотор Кашоггийг бүрэлгэх хэрэгт 15 эрэгтэй байлцаж, гар бие оролцсон бөгөөд амь насыг нь бүрэлгэсний дараа цогцсыг нь хэдэн хэсэгт тасдаж хуваасан гэжээ. Одоог хүртэл түүний цогцос олдоогүй юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.