СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Амар: Оны эхний хагаст хэрэглээний зээл 17 хувиар буурлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Банкны салбарын эхний хагас жилийн үзүүлэлтийг Монголын банкны холбооноос танилцуулав. 

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар:

-Ковид-19 гарснаас хойш эдийн засаг удаашралтайгаар холбоотойгоор банкны салбарт зээлийн төлөлт багасаж, хэрэглээний зээл өссөн тул хэрэглээний зээлийн хязгаарлалт хийж, хэрэглээний зээл 17 хувиар буурсан. Хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээ буюу 11 хувьд хүрсэн.

Түүнчлэн, ам.долларын нэмэгдсэн хадгаламж 20 хувиас 30 хувь болсон. Ам.долларын хадгаламж өсөж байгаа нь эрсдэлтэй гэж үзэж байна. Манай улсын хувьд ам.долларын хадгаламж даатгалгүй байдаг бол төгрөгийн хадгаламж даатгалтай байдаг.
Энэ оны эхний хагаст чанаргүй зээл нэмэгдсэн. Ялангуяа уул уурхайн салбар дахь гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээл бол тээврийн салбарт таван зээл тутмын нэг нь чанаргүй зээл болсон.
Зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийг тогтворжуулснаар зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.