ВИДЕО: Хонконгийн цагдаа нар 12 настай охиныг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар 12 настай охиныг газар унаган, хэт их хүч хэрэглэн баривчилж буй бичлэг цахимаар тархан, олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Охины гэр бүлийнхний хэлснээр тэрээр зургийн хэрэгсэл худалдаж авахаар явж байх үедээ жагсагчдын дунд орсон аж.

Олон нийтийн цахим сүлжээ болон Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад буй уг бичлэгээс харахад бөгөөд хэд хэдэн цагдаа нийлэн түүнийг газарт даран, баривчилсан байна.

Охины ээж шүүхэд хандаж, албан ёсоор гомдол гаргах бодолтой байгаагаа "Apple Daily" сонинд хэлжээ. Түүний хэлснээр охин нь 20 настай ахынхаа хамт зургийн хэрэгсэл авахаар гадуур явж байсан аж.

Уг хэргээс хэдэн цагийн дараа Хонконгийн цагдаа нар албан ёсны мэдэгдэл хийсэн ба Харин тус хотын ардчиллыг дэмжигч хууль тогтоогч Клаудиа Мо энэ явдлыг "Хонконгийн цагдаа нар хэт их хөөрөлдөн, ямар ч үед шаардлагагүй хүч хэрэглэх хүсэлтэй болоод байгааг харуулж байна” гэсэн юм.

Хонконгт өнөөдөр долдугаар сарын 1-н буюу Бээжингээс тогтоосон билээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.