Хайшен далайн хар салхи Солонгосын хойг, Японы эрэгт шуурч байна

Өмнөд Солонгос болон Умард Солонгос, Японы далайн эргээр Зүүн Хятадын тэнгисийн Майсак далайн хар салхи өнгөрсөн долоо хоногт шуурч гарз хохирол дагуулсан билээ. Тэгвэл шинэ долоо хоногийн эхэнд Хайшен далайн хар салхи дээрх нутаг дэвсгэрээр дахин дайран өнгөрч байна.

Японы өмнөд эргийг Хайшен далайн шуурга дайран өнгөрснөөс болж найман сая иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Кюшугийн бүс нутагт даваа гарагт 430,000 айл цахилгааны эх үүсвэргүй болжээ. Мөн баруун эргийн нутаг дэвсгэрт Хайшен шуурганаас болж үйлдвэр, үйлчилгээний газрууд, сургуулиудыг түр хугацаанд хаасан байна. Олон зуун нислэг, галт тэрэгний үйлчилгээ цуцлагджээ. Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэж хагарсан цонх шилэнд өртөх, хог хаягдалд даруулах зэргээр 30 гаруй хүн шархадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт шуурсан . Хайгуулчид 43 далайчнаас гурвыг нь аварсан юм.

Японы эрэгт шуурсны дараа Хайшен цагт 144 км хурдтайгаар Өмнөд Солонгосын Чэжү арал, хоёр дахь том хот Бусаны хойд захад хүрсэн. Бусаны хойно байдаг Улсанд хөрс гулссан тухай мэдээлжээ. Энэ хэсгийн 10 нисэх буудалд 300 гаруй нислэг цуцлагдаж, галт тэрэгний үйлчилгээ түр зогсчээ. Одоогоор 5,000 айл тоггүй болж, 1,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

1 5094934

. Өнгөрсөн зун салхи шуурга ихтэй, үер усны аюул их байснаас газар тариалангийн салбарт хүнд цохилт болж ургац муудах төлөвтэй байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн бямба гарагт Майсак далайн хар салхинд өртсөн эргийн бүсэд очиж, эрх баригч намын гишүүдийг дахин бүтээн байгуулах ажилд хувь нэмэр оруулахыг уриалсан тухай эх сурвалжууд мэдээлэв.

kim jong un mengunjungi wilayah terdampak yang dilanda topan maysak

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.