СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс коронавирусийн халдвараар Бразилийг давлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ долоо хоногийн эхэнд дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 27,296,000-д хүрч, 887,596 хүн нас бараад байна. 6,4 сая иргэн халдвар авсан тоогоор АНУ дэлхийд тэргүүлж байгаа бол 4,137,000 тохиолдлоор Бразил улс гуравдагаарт орж байна. 

Харин . Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг нь Бразил улсын дараа гуравдагаарт орж байсан бол шинэ долоо хоногийн эхэнд коронавирусийн халдварын тоогоор Бразилийг гүйцлээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр . Тус улсад Ковид-19-өөр халдварласан 71,642 хүн нас баржээ. Энэтхэг улсын таван мужид халдвар эрчимтэй тархаж байгаа бол Америкийн 22 мужид халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Мөн халдварын тархалт харьцангуй буураад байсан Франц улсад тархалт дахин эрчимжсэн талаар зарих эх сурвалж мэдээллээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн хөл хорионд шилжсэнээс хойш хүнд байдалд орсон эдийн засгаа сэргээхийн тулд хорио цээрийг цуцалж эхэлсэн нь халдварын тархалт хурдацтай нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэтхэгт сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 75,000 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.