Беларусын эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн асар том эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид нийслэл Минск хотын Ерөнхийлөгчийн өргөөн ойролцоо дөрөв дэх долоо хоногтоо жагсаж байгаа юм.

Тус улсын Брест, Витебск, Гродно зэрэг бусад хотод мөн ижил төрлийн жагсаал өрнөсөн байна.

38359a22545443379cbe396bc7975db3 18

Энэ үеэр цагдаа нар Минскийн төвийг хуягт тээврийн хэрэгслүүдээр хаажээ. Түүнчлэн, дор хаяж нэг хүнийг түргэн тусламжийн машинаар авч явсан гэнэ.

Мөн гэж ОХУ-ын "Интерфакс" агентлаг мэдээлсэн юм. Гэвч тус улсын иргэд бууж өгөх бодолгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар эхэлсэн эсэргүүцлийн жагсаал сар шахам зогсолтгүй үргэлжилж байгаа билээ.

Тус улсын сэтгүүл зүйн нийгэмлэгийн гишүүн Борис Горецкий "Ихэнх иргэд эрх баригчдад итгэдэггүй. Тэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. " гэсэн юм.

4832

Түүнчлэн тэрээр жижиг хэмжээний эсэргүүцлүүд өдөр бүр болж байгааг онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.