СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-06

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хорио цээрийн дэглэмийг чангатгалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Өвчтөний биеийн байдал маш хүнд, 1-р хавьтлын 25 хүнийг хяналтад авсан. Мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна. .
ЗӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр наймдугаар сарын 27-нд 38 настай эрэгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн байна.
Тарваган тахал өвчний тохиолдол батлагдсанаар тосонцэнгэл сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09 сарын 05-ны 00 цагаас 09 сарын 11 ний 23 цаг 59 минут хүртэл тогтоолоо.
Сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10 цагаас 18 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
Сургууль, цэцэрлэг, МСҮТ ийн үйл ажиллагааг 09 сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, . Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна.

Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлэгийн тогтмол хяналтанд авч ажиллаж байна. Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.