Сибирийн тундрад учир битүүлэг аварга нүхнүүд үүсчээ

Оросын телевизийн баг бүрэлдэхүүн энэ зун Сибирийн тундрын бүс нутгаар нисч байхдаа учир битүүлгээр үүссэн аварга том нүхнүүдийг олж харжээ. юм байна.

2013 оноос хойш яг ийм нүх есийг олжээ. Гэвч эрдэмтэн судлаачид тундрын бүсэд үүссэн тэгш хэмтэй өөгүй цэвэр дугуй нүх хэрхэн үүссэнийг хараахан тайлж тайлбарлаж чадаагүй байна.

200903101312 04 craters tundra siberia trnd scn exlarge 169

Хамгийн эхний нүхийг Сибирийн баруун хойд нутагт газрын тос, хийн нөөцөөр баялаг бүсээс олжээ. Эрдэмтдийн өнөө цагт дэвшүүлж буй хамгийн оновчтой таамаг бол Сибирьт дэлхийн цаг уурын өөрчлөлт ирж агаарын температур дулаарснаар метаны хий дэлбэрч аварга том нүхийг хөрсний гадаргуу дээр үүсгэсэн байна.

200708130612 02 mystery craters tundra siberia exlarge 169

Хэрэв цаг уурын өөрчлөлт явагдсаар байвал эдгээр нүхнүүд ирэх жилүүдэд тоолж барамгүй ихээр нэмэгдэнэ гэж Сколковын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Евгений Чувилин хэлжээ.

 Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.