Мананцар үүсгэж гудамж талбайг халдваргүйжүүлэх ажил эхэллээ
Хичээл сургалт эхэлж, хүн амын төвлөрөл эхэлсэнтэй холбогдуулан Ковид-19 цар тахал, бусад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан "Автомашинтай хийх халдваргүйтгэлийн хуваарь"-ийн дагуу намрын 1-р ээлжийн халдваргүйтгэлийн ажлыг өнөөдөр Сүхбаатар дүүргээс эхлүүлж халдваргүйтгэл хийж байгаа ажилтнуудад биечлэн заавар чиглэл өглөө.
Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ковид-19 халдварт өвчнөөс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг есдүгээр сарын 15-г хүртэл сунгасан. Нийслэлийн Засаг даргын таван удаагийн захирамжаар эрсдэл бүхий цэгүүд, нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, ТҮЦ, бохирдол ихтэй булан тохой, орон сууцны гол болон туслах зам, гэр хорооллын бохирын цооног зэрэг байршлуудыг ариутгаж, халдваргүйтгэх ажлыг зохион байгуулаад байна.

Тусгай тоноглолтой мананцар үүсгэгч машинаар гуравдугаар сараас хойш системтэйгээр халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж:
- 1-р ээлж: 2020.03.17-03.29-ний өдрүүдэд 129 рейсээр 3850км,
- 2-р ээлж: 2020.03.30-04.14 өдрүүдэд 148 рейсээр 4283км,
- 3-р ээлж: 2020.04.15-05.12-ны өдрүүдэд 141 рейсээр 4144км,
- 4-р ээлж: 2020.05.18-06.02-ны өдрүүдэд 196 рейсээр 6703км, нийт 613 рейсээр 18980.4км гудамж замд халдваргүйтгэл хийсэн байна.
Мөн халдваргүйтэлийн ажлыг Монголын ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны гишүүн 37 мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, хөндлөнгийн хяналтын гурван төрийн бус байгууллага тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.