Гудамжинд гуйлга гуйж байсан эмэгтэйд хамтарсан баг тусламж, үйлчилгээ үзүүлжээ

Бага насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг нөхөр нь хаяж явсны улмаас бүтэн сарын турш гудамжинд гуйлга гуйж амьдарч байгаа талаар энэ сарын 3-ны өдөр мэдээлсэн билээ. Уг мэдээллийг хүргэхдээ тухайн эмэгтэйгээс зөвшөөрөл авч олон нийтэд хүргэсэн болно.

Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ц-гийн хувьд бие муутай ажил хийх боломжгүй тул гудамжинд хүүхдийнхээ сүү, живхний мөнгийг олохоор сар хагасын турш сууж байгаа хэмээн хэлсэн. Уг мэдээллийн дагуу нийслэлийн ГБХЗХГ-т хандсан бөгөөд хоёр цагийн дараа Баянзүрх дүүргийн цагдаа, нийслэлийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн ирсэн юм. Гуйлга гуйж байсан эмэгтэйн хувьд нийслэлийн ГБХЗХГ-ын бүртгэлд байдаг гэдгийг дурдсан ажээ.

Иргэн Ц нь Баянзүрх дүүргийн хамтарсан багийн тусламжийг өмнө нь дөрвөн удаа ч авч байсан бөгөөд сэтгэцийн өвчтэй гэдгийг Баянзүрх дүүргийн ГБХЗХ-ийн хэлтсийн мэргэжилтэн манай сайтад хандаж мэдээлэл өглөө.

Долоон настай охиныг нь иргэн Ц-гийн төрсөн дүү нь үрчилж авсан бөгөөд дүүгээ гэртээ байхгүй хооронд охиноо дагуулан гарч гуйлга гуйж байжээ. . Иргэн Ц-г сэтгэцийн өвчтэй тул хүүхдээ асран хамгаалах чадваргүй гэж үзэн зургаан сартай хүүг нь асрамж, халамжийн төвд асруулахаар болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.