Хэтэрхий их кокайн ачсан онгоц хөөрсөн даруйдаа осолджээ

Папуа Шинэ Гвиней улсаас Австрали хүрэхээр зэхэж байсан жижиг нисэх онгоц хөөрснийхөө дараахан осолдсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Уг ослын томоохон шалтгаан нь онгоцны тээшинд жин хэтрүүлэн ачсан их хэмжээний кокайн хар тамхи гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ослын дараа орон нутгийн цагдаа нар хэсэгчлэн шатсан онгоцыг илрүүлсэн бөгөөд нисгэгч болон доторх ачаа нь байхгүй байжээ. Үүнээс хоёр хоногийн дараа осолдсон онгоцны нисгэгч болох Австралийн иргэнийг нь Папуа Шинэ Гвиней дэх Австралийн консулын газарт ирэхэд нь саатуулсан байна.

PNG drug haul PC 680wide

COCAINE PLANE2

Харин Австралийн цагдаа нар гэдгээ мэдэгджээ. Тэднийг Папуа Шинэ Гвинейгээс Австралийн Квинсланд муж руу 500 кг кокайн импортлохыг завдсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Цагдаагийнхан сэжигтнүүдийг долдугаар сарын 26-ны өдөр "Cessna" загварын хөнгөн нисэх онгоцыг Квинсландын Марэба нисэх талбайгаас Папуа Шинэ Гвиней руу хууль бусаар нисгэсэн гэж үзэж байгаа юм. Ийм төрлийн хууль бус, зөвшөөрөлгүй нислэгүүд нь бусад онгоц болон тухайн онгоцны зорчигч нарт аюултай байдаг аж.

Онгоцоор хил давуулах гэж байсан

Эх сурвалж: Fox News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.